| | USD/MNT 0₮

Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд Дээд шүүх хэлэлцэнэ

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр болно. Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэдийн оролцооны нэгдэл нам үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэнэ. Тодруулбал, АН-ын зүгээс Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ өгсөн. Уг хүсэлтийг хэлэлцэхээр болжээ. 

Х.Баттулгыг намын даргаар бүртгэх эсэхийг энэ сарын 20-нд Дээд шүүх хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.