НМХГ:Эмээлт дахь махны үйлдвэрт хугацаа нь дууссан нунтаг бодис ашигласан байсан нь тогтоогдсон
Нийгэм

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тодруулбал, Эмээлт, баруун дэнжид байрлах "Эм Ди Си Пи" ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, СХД дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн. Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгөтэй хадгалалтын хугацаа 2021.08.03-нд дууссан хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
Тиймээс мах болон ундны ус, технологийн ус, хүнсний нэмэлтээс нийт 11 дээж авч, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, САМО институтын итгэмжлэгдсэн лабораторид 36 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлсэн. Үйлдвэрийн агуулахад нийт 150 тн орчим дулааны аргаар боловсруулсан мах, 3 тн орчим хонины гулууз хадгалагдаж байна. Шинжилгээний хариу гарах хүртэл тус агуулахын орц, гарцыг 7 ширхэг лац тавьж битүүмжилсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна.
Архины чанар аюулгүй байдалд шалгалт хийлээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 8 дүүргийн 42 хүнсний худалдааны газруудад худалдан, борлуулж буй архи, согтууруулах ундааны чанар, аюулгүй байдлын баталгаажилтад хөндлөнгийн лабораторийн шинжилгээтэй хяналт хийж, дотоодын архи үйлдвэрлэгч 12 аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн, давхардсан тоогоор 563 үзүүлэлтээр Төв лабораторит хими, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамрууллаа.
Нийт 68 дээжийн 7.3 хувь нь Монгол Улсад мөрдөж буй “Цагаан болон өвөрмөц архи. Техникийн ерөнхий шаардлага. MNS 0179:2016” стандартад нийцээгүй дүнтэй байгаагаас 3 архины чанга шошго дээр тэмдэглэснээс 0,1-0,8 хувиар зөрүүтэй, 2 дээжинд сувсны тос, альдегидын хэмжээ стандартын үзүүлэлтээс их шинжлэгдэж, зөрчил гаргасан 2 аж ахуй нэгжид Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгох шийтгэл ногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтаны 2 албан даалгавар, 3 аж ахуйн нэгжид улсын /ахлах/ байцаагчийн 6 заалт бүхий 3 албан шаардлагаар хугацаатай үүрэг өгч хэрэгжилтийг хангуулах арга хэмжээ авч ажиллалаа.
- 2022-05-17 14:56:24
3 сэтгэгдэл
Баатар
2022-05-18 13:11:37
Монгол хүний амь нас хамаагүй болсон юмуудаа. Хэдэн сэтгүүлчдийн алдрыг магтая. Мах нэрээр үхсэн малын сэг өгч байсан юм бишүү.Энэ хэдэн сэтгүүлчид байгаагүй бол ард түмэн эрүүл мэндээрээ хохирох нь байна шүү дээ. Сэтгүүлчид хүчтэй байвал ард түмэн хүчтэй.
zochin
2022-05-17 17:40:25
ene uuldel deer nb albadan gargah heregtei torguulig nb tuluulred .Gadni ulsuud bol shuud gazar deer nb barimtjuulaad l nutag butsaadag shdee .
Зочин
2022-05-17 16:52:29
Ene mahinii vildweriig haagaachaa