| | USD/MNT 0₮

Б.Гантулга:Дэлхийн дээврээс мэндчилж байна, дэмжиж тусалсан бүх хүнд талархлаа

Өндөр уулын авиралтын спортын мастер, "Хайрхан аялагч клуб"-ийн гишүүн Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ. Тэрбээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин болжээ. 

Өмнө нь манай уулчдаас Г.Өсөхбаяр, Б.Гангаамаа, Б.Цэвээндаш, Ц.Цогзолмаа, С.Бат-Эрдэнэ, Л.Баярсайхан, Ж.Бямбасүрэн нар гарч байв.

Уулчин Б.Гантулга нь Европ тивийн ноён оргил 5641 метр өндөр Эльбрус, Африк тивийн ноён оргил 5895 метр өндөр Килиманжаро, Өмнөд Америк тивийн ноён оргил 6965 метр өндөр Аконкагуа ууланд гарсан юм. 

Тэрбээр Эверестын оргилд гарсны дараа "Дэлхийн дээврээс мэндчилж байна. Амьдрал хэмээх их далайд төрүүлж өсгөсөн аав ээждээ, хөлийг минь дөрөөнд гарыг минь ганзаганд хүргэсэн ах эгч нартаа, алаг үрсийг минь төрүүлж өсгөж, алдахад минь түшиж, амжилтанд минь баярлаж байдаг хайрт ханьдаа, ар талд минь бат найдвартай зогсож байдаг эрхэм дүүдээ болон ажлынхаа мундаг хамт олондоо, үргэлж дэргэд минь зогсож,инээх уйлахдаа ижилдэн дассан хэдэн нөхөддөө, алхалт аялал авиралтад түшиг болдог уулын эрхэм нөхөддөө, амьдралын минь нухчаанд таарч нөхөрлөсөн бүх л найзууд, ах дүүстээ, Хайрхан Аялагч Клубийн үе үеийн гишүүддээ, туслаж дэмжсэн байгууллагууддаа хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд гүүр минь болсон та бүхэндээ талархаж байна" гэжээ. 
Өндөр уулын авиралтын спортын мастер, "Хайрхан аялагч клуб"-ийн гишүүн Б.Гантулга дэлхийн дээвэр Хималайн нурууны Эверест уулын оргилд гарчээ. Тэрбээр тавдугаар сарын 14-ний 07:00-08:00 цагийн орчимд 8849 метрийн өндөрт гарсан бөгөөд Эверестийн оргилд гарсан Монголын найм дахь уулчин болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.