| | USD/MNT 0₮

АВТОБУСААР БЭЛЭН МӨНГӨӨР ЗОРЧВОЛ 10 МЯНГААР ТОРГОЖ ЭХЭЛЛЭЭ

Автобусаар зорчигчид картаар биш бэлэн мөнгөөр зорчих тохиолдол их байдаг. Тухайлбал, автобусны карт байхгүй, картаа цэнэглэж амжаагүй гэсэн шалтгаанаар жолоочид 500 төгрөг өгдөг. Үүнийг нь хянагч харсан, мэдсэн хэрнээ чимээгүй байх, эсвэл картаа авсангүй гэж шаардахаас өөр юу ч хэлдэггүй юм.

Тэгвэл өчигдрөөс эхэлж нийтийн тээврээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочийг торгож эхэлжээ.

Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох юм байна.

Зорчигчдыг картаа уншуулж байгаа эсэхийг хяналтын ажилтнууд автобусанд явж шалгах ажээ. Тиймээс иргэд картаа цэнэглэж, зорчиж байхыг Нийслэлийн Авто тээврийн хяналтын газраас анхааруулав.

Бэлэн мөнгө төлсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1-д зааснаар арван нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу 10 мянган төгрөгөөр торгох бол жолоочийг 25 мянган төгрөгөөр торгох юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.