| | USD/MNT 0₮

Барилдах эрх нь сэргэсэн Э.Оюунболдын талаар МҮБХ-ноос мэдээлэл хийнэ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр барилдах эрхээ найман жилээр хасуулсан байсан. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүний барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэл гарсан билээ. Харин бөх сонирхогчид болон олон нийтийн зүгээс "Сэргээш хэрэглэсэн бөхийг барилдуулах гэлээ. Ийм зүйл байж болохгүй" гэсэн шүүмжлэлийг гаргаад буй.

Тэгвэл Э.Оюунболдын барилдах эрх сэргэсэн талаар МҮБХ-ноос тодорхой тайлбар хийгээгүй байгаа бөгөөд тэргүүн Ц.Магалжав "Ирэх долоо хоногт хэвлэлийн бага хурал хийнэ. Хурлаараа Э.Оюунболдтой холбоотой асуудлыг тодорхой ярина" гэжээ. 

Барилдах эрх нь сэргэсэн Э.Оюунболдын талаар МҮБХ-ноос мэдээлэл өгнө гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.