Алга болсон гурван настай охиныг эсэн мэнд олжээ
Нийгэм
Өвөрхангай аймгийн Уянга сумаас алга болсон гурван настай хүүхдийг эсэн мэнд олжээ. Тодруулбал, тавдугаар сарын 15-ны өдрийн 17:30 цагийн орчим гурван настай эрэгтэй Ц нь гэрийнхээ гадна тоглож байгаад сураггүй болсон юм.
Улмаар тус сумын багийн Засаг даргаар ахлуулсан сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд С /3 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хүүг тус багийн Уст толгой гэдэг газар буюу гэрээс нь хойд зүгт 7 км-аас эсэн мэнд олжээ.
- 2022-05-17 11:00:24
0 сэтгэгдэл