| | USD/MNT 0₮

ЭНЭ ӨДӨР ҮС ЗАСУУЛБАЛ ӨЛСӨЖ УНДААСНА

Өвлийн дунд улаан хулгана сарын найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр

  • Аргын тооллын: 2020.1.15, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 20
  • Наран ургах шингэх: 8.37-17.25
  • Үс засуулбал: Өлсөж ундаасна
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр.
 
Бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Өвлийн дунд улаан хулгана сарын найман цагаан мэнгэтэй улаагчин могой өдөр
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.