| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар лайв хийнэ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөө орой 18.30 цагаас цаг үеийн асуудлаар лайв хийхээ мэдэгджээ. Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Нийтийн хөлбөмбөг” арга хэмжээнд оролцсон. 

Тэрбээр “Сүүлийн үед хүмүүс уулзалт хийе, ярилцлага авъя гэсэн хүсэлт их тавиад байна. Өнөө орой Монголын ардчилалд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, мөн Ардчилсан намын тухай, геополитикийн асуудлын талаар ярина. Тиймээс олон урилга, уулзалт хийе гэсэн хүсэлтэд өөрийнхөө фэйж хуудсаар дамжуулж, лайв хийдэг юм уу гэсэн бодолтой байна. Асуулт их асууж байна. АН-ын нийт гишүүд дэмжигчид, залуус маш идэвхтэй, оролцох байх гэж найдаж байна" гэжээ.

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж АН-ын асуудлаар лайв хийнэ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.