| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ард иргэдийн төлөө ядаргаанд ортлоо ажиллаж байна” гэв үү

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг чуулганы хуралдаан болгон дээр ямар нэгэн байдлаар олон нийтийн бухимдлыг төрүүлдэг гишүүдийн нэг. Хуралдаанаас өөр асуудлаар ойлгомжгүй зүйл ярих, зохисгүй үг үйлдэл гаргах, пост жиргээгээрээ цахим орчинд шүүмжлүүлэх зэргээр цайчихсан гишүүдийн төлөөлөл билээ.

Саяхан тэрээр, УИХ-ын даргад тун чиг эвгүйгээр загинуулаад авсан. Тодруулбал, Улсын төсвийн хэлэлцүүлэгийн үеэр төсвийн хэмнэлт сэдвээр үг хэлэхдээ “Жорлон ярьж” олон хүний бухимдлыг төрүүлсэн байдаг.

Тэгвэл өнөөдөр М.Оюунчимэг өөрийн цахим хуудаснаа  "Өөрийнхөө тухайд хэлэхэд үндсэн ажлаа тултал хийж байна. Зарим гишүүд маань хүртэл ядардаггүй юм уу. Яасан ч эрч хүчтэй сэнтэг юм бэ гээд байгаа шүү дээ" хэмээн жиргэжээ. Түүний ийнхүү жиргэсэн нь мөн л дахин цахим орчинд шүүмжлэл дагуулж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ард иргэдийн төлөө ядаргаанд ортлоо ажиллаж байна” гэв үү
Улс төр

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.