| | USD/MNT 0₮

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулахаар болжээ

Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хуралдаж, наадмын найруулагч болон төсвийг хэлэлцэж баталжээ. Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар сонгогджээ. Тэрбээр 19 хүнээс ийнхүү сонгогдсон байна. 

Цар тахлаас болж хоёр жил өнжсөн төрийн их баяр наадам өнөө жил түүхт ойтой учир өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөөд байгаа юм. Тэгвэл төрийн их баяр наадмыг найруулах ерөнхий найруулагчаас ямар үзүүлбэр тоглолт үзүүлэх вэ гэдэг хүлээлт үүсэх нь тодорхой болов. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулахаар болжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.