| | USD/MNT 0₮

М.Ариунтунгалаг:Ихэр төрсөн хоёр охины минь дүүгийнх нь тархи усжсан, эмчилгээ хийлгэхэд 80 сая төгрөг шаардлагатай гэсэн

Төв талбай дээр ой 4 сартай Энэргүнж охиныхоо эмчилгээний зардлыг олохоор хандивын хайрцаг, зургийг нь бариад сууж байгаа эмэгтэйтэй уулзаж ярилцав. Түүнийг М.Ариунтунгалаг гэдэг бөгөөд өрх толгойлсон эмэгтэй, гурван охинтой гэнэ. Том охин нь 11 дүгээр анги бол бага хоёр нь ихэр ажээ. Тэд ой 4 сартай гэнэ. Гэвч нэгнийх нь тархи усжиж нүд чихэндээ нөлөөлсөн. Тийм учраас яаралтай ОХУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай учраас ийнхүү хандивын аянуудтай нэгдэж, зогсч байна гэв. 

Тэрбээр "Миний хоёр охин өнгөрсөн 2020 оны өвөл төрсөн. Яг ковидын хүнд хэцүү цаг үед гарсан. Тухайн үед ураг орчимд ямар нэгэн зүйл мэдэгдээгүй. Харин доошоо цус алдах гээд дутуу төрсөн юм. Гэвч хоёр охины минь бага нь тархи нь усжсан гэсэн онош илэрсэн. Хэвлийд байхдаа ингэсэн гэж эмч нар хэлсэн. Маш их тонус өгдөг байсан. Одоо Энэргүнж охины минь тархины усжилт нүдэндээ нөлөөлж таталт өгдөг саажилт үүсгэх гээд байгаа юм. Мөн чихэндээ зүрхэндээ нөлөөлсөн. Тиймээс нэн даруй эмчилгээнд явах шаардлага үүссэн. ОХУ-аас эмчилж болно эмчилгээний зардал 80 сая төгрөг гэсэн хариу хүлээж авсан. Гэвч хандиваар 8 сая төгрөг цугларсан цаана нь 78 сая төгрөг хэрэгтэй байгаа юм. Сайхан сэтгэлтэй монголчууд минь миний ихэр охидод хандивын гараа сунгаж эрүүл саруул болоход туслаачээ. Өрх толгойлсон ганц бие ээжид 80 сая гэдэг үнэхээр чанга юм. Би охиноо л эрүүл болгож авмаар байна. Охиноо эмчилгээнд авч явмаар байна. Хэрвээ цаг хугацаа алдах юм бол миний охины нүд сохорч, саажилттай нэгэн болох нөхцөл үүсчихээд байгаа юм" гэлээ. 

М.Ариунтунгалаг:Ихэр төрсөн хоёр охины минь дүүгийнх нь тархи усжсан, эмчилгээ хийлгэхэд 80 сая төгрөг шаардлагатай гэсэн.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.