| | USD/MNT 0₮

Ардын хувьсгалын 100, 101 жилийн наадмын найруулагч өнөөдөр тодорно

Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас болж Монголчууд үндэсний их баяр наадмаа хоёр жил өнжсөн байгаа билээ. Өнөө жил Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөсөн байгаа. Тэгвэл 100, 101 жилийн наадмыг найруулах найруулагч өнөөдөр тодрох юм байна. Тодруулбал, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж наадмын найруулагч болон наадмын төсвийг батална.

Жил болгон наадмын найруулгыг үзэгчид, олон нийт шүүмжилдэг. Өнөө жилийн найруулагч хэн байх бол, өөр дүр зураг, үзүүштэй үзүүлбэр найруулга гаргахыг өргөн олон түмэн хүлээж байгаа нь үнэн. Тиймээс мэдрэмжтэй найруулагч сонгогдоосой гэж хүсэж байна. 

Дашрамд дуулгахад, наадмын найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, Урлаг судлаач, хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун , “Фантастик” продакшны найруулагч Б.Тамир нарын нэрс яригдаад буй.2016, 2017, 2018 оны баяр наадмыг Н.Наранбаатар, 2019 оны наадмыг Г.Цоггэрэл, 2020, 2021 оны наадмыг Б.Баатар найруулж байсан. 

 

Тодруулбал, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж наадмын найруулагч болон наадмын төсвийг батална.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.