| | USD/MNT 0₮

Ж.БАТБАЯСГАЛАН: ЭХНИЙ ЭЭЛЖИНД 80 МЯНГАН ШИРХЭГ УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧ ТАРААНА

Гэр хороололд амьдардаг өрхүүдэд нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгчийн эхний ээлжийн 80 мянган ширхэгийг энэ долоо хоногт хүлээн авна гэдгийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан мэдээллээ.

Нийслэлийн зургаан дүүргийн сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй айл өрхүүдэд угаарийн хий мэдрэгч төхөөрөмж үнэ төлбөргүй суурилахаар шийдвэрлэсэн. Засгийн газраас угаарийн хий мэдрэгч худалдан авахад 6 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд НЗДТГ-аас БНХАУ дахь Төлөөлөгчийн газраараа дамжуулан Хятадын үйлдвэрлэгчидтэй шууд харьцаж нийслэлийн 220 мянган өрхөд 3.5 тэрбумаар уг тоног төхөөрөмжийг худалдан авахаар тохиролцжээ.

Эхний ээлжийн 80 мянган ширхэг төхөөрөмж энэ долоо хоногт ирэх бөгөөд ирсэн даруйд гэр хорооллын айл өрхүүдэд тараах зохион байгуулалтыг хийж, бэлэн байдлыг хангажээ. 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.