| | USD/MNT 0₮

Ц.Эрдэмбилэг:Эрүүл мэндийн салбарт 238 иргэн хандаж өргөдөл гомдол гаргаж өгчээ

ЭМЯ-наас Олон нийттэй харилцах 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар мэдээлж байна.

Яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Хамгийн өндөр санал гомдол авдаг нь эрүүл мэндийн салбар байдаг. Манайхтай холбоотой нотолгоогүй сөрөг мэдээлэл гарч байна. 

ХӨСҮТ, ХСҮТ, СЭМҮТ, ЭХЭМҮТ улсын эмнэлгүүдийг 11-11 төвтэй шууд холбосон байгаа.  11-11 төвд эрүүл мэндийн салбартай 238 иргэн хандаж өргөдөл гомдол өгчээ. Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 97.2 хувьтай байна. Нийт өргөдлийн 77 гомдол нь гомдол, 7,3 хувь санал байна. Үндсэндээ 9 байгууллагад гомдол их гарчээ. Нийт салбарынх ч тодорхой эзэнтэй гомдол байгаа юм. Цаашид гомдол гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллана" гэлээ. 

Ц.Эрдэмбилэг:Эрүүл мэндийн салбарт 238 иргэн хандаж өргөдөл гомдол гаргаж өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.