| | USD/MNT 0₮

С.Ганбаатар шинэ нам байгуулахаар бие төлөөлөгчөөрөө дамжуулан гарын үсэг цуглуулжээ

УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог буюу Орхон аймгаас "Та бидний эвсэл"-ээс нэр дэвшиж их хуралд гишүүнээр сонгогдсон Сайнхүүгийн Ганбаатар сонгогч түмнээсээ нүүр буруулж, УИХ-ын гишүүний тангарагаасаа няцсан үйлдэл хийгээд байна.

Энэ талаар өчигдөр талбай дээр Орхон аймгаас ирсэн ахмадууд мэдээлэл хийв. Тэд Сонгогчдынхоо тархийг угааж, итгэл сэтгэлийг нь хөсөрдүүлж буй Н.Алтанхуяг болон С.Ганбаатарыг гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэхийг шаардаж АТГ, ХЭҮК-т, УИХ-ын Ёсзүйн хороонд албан шаардлага хүргүүлж байна гэв. 

Тодруулбал, Орхон аймгийн Сонгогчдын эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн "Ардчилалд хохирогсод" хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхтуяа хэлэхдээ "Хоёр гишүүн олон мянган хүний саналыг авчихаад Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Ардчилсан намд элссэн байгаа юм. Ингэж сонгогчдынхоо итгэлээр тоглож хууран мэхэлж залилсан гэмт хэрэг гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хоёр гишүүнийг гишүүний үүргээс нь түдгэлзүүлж, эгүүлэн татаасай гэж бодож байна. Нэгдүгээрт Н.Алтанхуяг нь Ерөнхий сайд байхдаа Хөгжлийн банкнаас давуу эрхээ ашиглаж компаниудад бондын мөнгө гаргаж тараасан нь ил тод байгаа. Гэвч түүнийг яагаад өнөөдөр хаацайлаад байгаа юм бэ. Албан тушаалаас нь буулгаж шалгах хэрэгтэй шдээ. Энэ хүнийг гишүүнээс нь түдгэлзүүлтэл бид энд сууна.

Хоёрдугаарт С.Ганбаатар энэ сарын эхээр өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан Орхон аймагт шинэ нам байгуулна гээд анкет бөглүүлж, гарын үсэг цуглуулаад явж байна билээ. Нэг хүнийг 10 хүн аваад ир гэж байна гэсэн. Тэрбээр өөр нам байгуулж байна, гурван сая хүртэлх төгрөгийн зээл, тоног төхөөрөмж буцалтгүй тусламж олгоно гэж иргэдийг тархийг угааж, ядуу байгааг нь ашиглаж, гишүүний үүргээ умартаж, УИХ-ын гишүүнээ тангараасаа няцаж байна. Хэрвээ энэ хоёр хүн нэг нь эвслээс нөгөө нь бие дааж нэр дэвшээгүй бол хэзээ ч их хуралд АН-аас гарахгүй байсан. Орхончууд Ардчилсан намд саналаа өгөхгүй байсан. Тийм учраас энэ хоёр хүнийг гишүүнээс нь эргүүлэн татах хүртэл бидний хэдэн ахмад энэ төв талбай дээр суултаа хийнэ" гэлээ. 

С.Ганбаатар энэ сарын эхээр өөрийн бие төлөөлөгчөөрөө дамжуулан Орхон аймагт шинэ нам байгуулна гээд анкет бөглүүлж, гарын үсэг цуглуулаад явж байна билээ. Нэг хүнийг 10 хүн аваад ир гэж байна гэсэн. Тэрбээр өөр нам байгуулж байна, гурван сая хүртэлх төгрөгийн зээл, тоног төхөөрөмж буцалтгүй тусламж олгоно гэж иргэдийг тархийг угааж, ядуу байгааг нь ашиглаж, гишүүний үүргээ умартаж, УИХ-ын гишүүнээ тангараасаа няцаж байна.
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.