Улсын арслан Э.Оюунболд барилдах эрхтэй болжээ
Нийгэм
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболдыг сэргээш хэрэглэсэн гэдэг үндэслэлээр барилдах эрхийг найман жилээр хассан шийдвэрийг МҮБХ-ноос гаргаад удаж буй. Тэрбээр холбооны шийдвэрээ хүндэтгэж заалны барилдаанд барилдахгүй байгаа билээ. Тэгвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн гэх мэдээлэл гарч эхэлжээ. Энэ талаар МҮБХ-ны эх сурвалж хэлэхдээ "Барилдах эрхийг нь сэргээсэн нь үнэн. Арслангийн гаргасан гомдлыг хэлэлцсэн. Улмаар барилдах эрхийг нь найман жилээр хассан байсныг нь хүчингүй болгосон. Ингэснээр түүний барилдах эрх нээлттэй болсон" гэжээ.
- 2022-05-12 19:04:18
4 сэтгэгдэл
Чингэс хаан
2022-05-13 17:01:51
Хатуу чанга дүрэм хуультай байжээч Монгол бөх хөгжинэ. Амар хялбар аргаар цол авах гэсэн бөхчүүдэд сургамж болох ёстой байсан юм. Одоо яахав дээ толгойг илээд байвал допингоо хэрэглээд хэл ам тасарахгүй л байх даа.
irgen
2022-05-13 09:50:09
tegmeer yum daa, denduu deerelhuu shiidver baisaan, ene zaluu odoo hicheej yavah heregtei dee
Зочин
2022-05-13 00:16:21
Допинг хэрэглээд сурчихсан хүн допинггүй бол барилдаж чадахгүй биздээ хөөрхийг зовоох хэрэг байна уу?
sosoroo sosoroo
2022-05-12 19:10:07
ynen bol sain baina