| | USD/MNT 0₮

Сожон их сургуулийн Монгол оюутан А.Мөнхсайхан алтан медаль хүртжээ

Энэ сарын 07-08-ны өдрүүдэд Сөүл хотын Янжэ-дун дахь аT төвд зохиогдсон “Сөүлийн олон улсын хоол хүнс, хоолны ширээний хэрэгслийн 19 дэх удаагийн үзэсгэлэн”-г БНСУ-ын Сожон Их Сургууль нь Янг Хи Ян захиралтай хамт олон хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ.

Тус үзэсгэлэнд ​ тус бүр таван  хүний бүрэлдэхүүнтэй зургаан баг, гадаад оюутнуудаас Непаль улсаас ирсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг ( хувиараа 2 оюутан оролцсон бөгөөд  Сожон их сургуулийн Монгол оюутан Ариунболд овогтой МӨНХСАЙХАН, Пакистан улсын оюутан-1) гээд нийт 35 хүн оролцсон байна. Солонгосын ойн албаны даргын нэрэмжит шагналд 1 баг, Солонгосын Байгаль орчны нийгэмлэгийн даргын нэрэмжит шагналд 1 баг, Солонгосын газар тариалан, загасны аж ахуйн нийгэмлэгийн нэрэмжит шагналд 1 баг, гранпри шагналд 2 баг хүртсэн. Тодруулбал, алтан медалиар гурван баг, мөнгөн медалиар нэг баг тус тус шагнуулсан бөгөөд тухайн сургуулийн Монгол оюутан Ариунболд овогтой Мөнхсайхан амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. 

Энэхүү тэмцээнийг Дэлхийн хүнсний соёл судлалын хүрээлэн, Солонгосын хүнсний зохицуулалтын нийгэмлэг хамтран зохион байгуулсан байна.  Энэхүү тэмцээн нь гадаадын болон солонгос үндэсний хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их дээд сургууль, зочид буудал, рестораны компаниуд оролцож, өрсөлддөг хоолны шилдэг уралдаан тэмцээн юм. Зочид буудал зоогийн газар, хоолны урлагийн тэнхимийн эрхлэгч, профессор Ан Сонг-гюгийн хэлснээр, "Энэ тэмцээний амжилт нь багш, оюутнууд шөнө орой болтол бэлтгэл хийж, зааж сургасны ач тус юм. Мөн эд материалын болоод оюун санаагаар дэмжсэн сургуулийн захирал, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье” гэв

Сожон сургуулийг танилцуулахад, 

“Сожон” их сургуулийн мэдээлэл

Төлөөлөгч байгууллага:

ЛУМО ТУР СУРГАЛТ ЗУУЧЛАЛЫН АГЕНТЛАГ

Огноо

2022-05-09 өдөр

 11429, Кёнги муж, Янжү хот, Инхёнмён, Сожон өргөн чөлөө 27/ www.seojeong.ac.kr

     

Сожон их сургуулийн зочид буудлын зоог, хүлээн авалтын тэнхим 2022 оны 19 дэхь удаагийн “Сөүл олон улсын хоол хүнс, хоолны ширээ хэрэгсэлийн үзэсгэлэн яармаг” хувь хүн болон байгууллагын шагнал,

БНСУ-ын ой мод, мал аж ахуй, хүнсний яамны сайдын нэрэмжит шагнал, БНСУ-ын Ойн албаны сайдын нэрэмжит шагнал, Солонгосын Байгаль орчны нийгэмлэгийн даргын нэрэмжит шагнал, Солонгосын газар тариалан, загасны аж ахуйн нийгэмлэгийн нэрэмжит шагналаар тус тус шагнагдсан.

ARIUNBOLD MUNKH SAIKHAN  Монгол оюутан

Сожон их сургуулийн Монгол дахь төлөөлөгч:ЛУМО ТУР СУРГАЛТ ЗУУЧЛАЛЫН АГЕНТЛАГ

 

Тодруулбал, алтан медалиар гурван баг, мөнгөн медалиар нэг баг тус тус шагнуулсан бөгөөд тухайн сургуулийн Монгол оюутан Ариунболд овогтой Мөнхсайхан амжилттай оролцож, алтан медаль хүртжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.