| | USD/MNT 0₮

Б.Болорцэцэг:Сувилагчид робот биш, авдаг цалин ажиллах орчныг нь сайжруулаад өгөөч

Өнөөдөр Олон улсын сувилагчдын баярын өдөр буюу сувилагчид эрхээ хамгаалах өдөр. Тодруулбал, 800 гаруй сувилагч Төрийн ордонд чуулж, 13 гаруй мянган сувилагчаа төлөөлж тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.

Харин Төрийн ордны гадаа сувилагч Б.Болорцэцэг уриа лоозон барьсан зогсов. Тэрбээр "Олон улсын сувилагчдын эрхээ хамгаалах өдөр. Баярлахаас илүүтэй, эрхээ хамгаална. Бидний авдаг цалин бага. Би улсад 15 жил ажилласан сувилагч. Гэтэл би нэмэгдэл энэ тэрээ аваад гар дээрээ 710 мянган төгрөг авдаг. Эмч нар ч шалихгүй цалин авдаг. Цалингаа нэмүүлэхийн төлөө байнга бид дуугардаг. Өнөөдөр 40 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна билээ. Биднийг дуугай ажлаа хий гэж Ерөнхий сайд нь хүртэл хэлж байсан. Ковидын хүнд нөхцөлд ямархуу ажилласныг бүгд мэдэж байгаа шүү дээ. Эмнэлгийн бүх ачааг нуруун дээрээ үүрээд даваад гардаг шүү. Тиймээс цалингийн нэмүүлэхийг шаардаж байна.

Хоёр хоногийн өмнө ЭМДЕГ-ынхан тайлангаа тавьж байна. Тэрэн дээр сувилагч нар цалин багатай учраас байранд орох заалт байхгүй гэж шууд доромжилсон. Тэр Дэмбэрэл гэж хүнийг 13 мянган сувилагчаас уучлал гуйгаасай гэж хүсэж байна. Яагаад бид ипотекийн зээлэнд хамрагдаад байранд ормоор байна. Орохыг хүсэж байгаа өчнөөн сувилагч бий. Ногоон хөгжил компаниар дамжуулаад байранд орохыг хүсэж сар бүр мөнгөө төлөөд явж байна. Бид нарыг бэлэн байранд оруулаад өгөөч гэж хүсээгүй. Ипотекийн зээлэнд хамруулаад өгөх боломж нөхцлийг нь бүрдүүлээд өгөөч" гэв.

 

Сувилагч нар цалин багатай учраас байранд орох заалт байхгүй гэж шууд доромжилсон. Тэр Дэмбэрэл гэж хүнийг 13 мянган сувилагчаас уучлал гуйгаасай гэж хүсэж байна. Яагаад бид ипотекийн зээлэнд хамрагдаад байранд ормоор байна. Орохыг хүсэж байгаа өчнөөн сувилагч бий. Ногоон хөгжил компаниар дамжуулаад байранд орохыг хүсэж сар бүр мөнгөө төлөөд явж байна. Бид нарыг бэлэн байранд оруулаад өгөөч гэж хүсээгүй. Ипотекийн зээлэнд хамруулаад өгөх боломж нөхцлийг нь бүрдүүлээд өгөөч" гэв.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.