| | USD/MNT 0₮

Э.Бат-Үүл: МУГЖ Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацсан гэж бодож байна

"Монголоо Белариус шиг болгохгүй" цуглааныг зохион байгуулж байх үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан үйл явдал олны анхааралд өртөөд буй билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл ӨНӨӨДӨР /2022.05.12/ тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ: "Хэлмэгдэгсдийн хөшөөнд өчигдөр Д.Сосорбарам маань хүндэтгэл үзүүлж, үг хэлсэн. Түүн рүү Х.Баттулгын шившлэгтэй нунтаг цацав уу л гэж бодсон. Тэр хэлмэгдсэн 40-өөд мянган монголчууд эрх чөлөөтэй амьдраарай гэж амиа өгсөн. Бид ингэж доромжлуулж чадахгүй. Бид дахиж колончлогдохгүй. Тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт цуглаан болно. Хүрэлцэн ирэхийг урьж байна. Манай намын үнэт зүйл бол эрх чөлөө. Энэ бол бидний бурханчилдаг зүйл" хэмээн ярилаа.

 

 

Э.Бат-Үүл: МУГЖ Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацсан гэж бодож байна
Ярилцлага

Сэтгэгдэл (16)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.