| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:Самурай бондын өрийг Хөгжлийн банк төлж чадахгүй бол Засгийн газар төлнө

Самурай бондын өрийг яаралтай төлж барагдуулах үүргийг Засгийн газраас өгчээ. Энэ талаар өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгсөн. Тэрбээр "Дараа жил төлөгдөх хоёр бондын өрийн асуудал байгаа. Самурай бонд нь ирэх оны 10 сарын 23-нд төлөгдөх 500 сая ам.доллар бий. Одооны ханшаар 1.5 сая их наяд орчим болно. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард төлөгдөх 30 тэрбум иен буюу Самурай бонд өнөөдрийн иенийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр байгаа.

Энэ хоёр өрийг онцгой анхаарах ёстой. Самурай бонд Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өрөө төлж чадахгүйд хүрвэл үүнийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв дээр ирнэ. Татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тийм учраас ийм эрсдэлтэй тулахгүйн тулд өнөөдрөөс буюу энэ оны нэгдүгээр улирлаас энэ хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг маш яаралтай төлүүлэх арга хэмжээ авч байна" гэжээ. 

 

"Энэ хоёр өрийг онцгой анхаарах ёстой. Самурай бонд Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өрөө төлж чадахгүйд хүрвэл үүнийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө. Энэ хэмжээний дарамт төсөв дээр ирнэ. Татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэсэн үг. Тийм учраас ийм эрсдэлтэй тулахгүйн тулд өнөөдрөөс буюу энэ оны нэгдүгээр улирлаас энэ хуримтлагдаж байсан чанаргүй зээлүүдийг маш яаралтай төлүүлэх арга хэмжээ авч байна" гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.