| | USD/MNT 0₮

Сэгс цагаан Богд ууланд мазаалайн нэмэлт тэжээлийг 11 цэгт байршуулжээ

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Сэгс цагаан Богд уул орчны Мазаалайн тэжээлийн савнуудад нэмэлт тэжээл тавих /Биотехникийн арга хэмжээ авах/, амьтан ажиглах, орчны бүсэд ажиллах судалгааны ажлыг зохион байгууллаа.

Тус аймгийн Засаг дарга, аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “МАМА” ТББ, Шинэжинст сумын байгаль хамгаалагч, ГИДЦГХ Захиргаа зэрэг газрууд хамтран. Нийт 28 шуудай хорголжин тэжээлийг Хөх дэрсний булаг, Сүүжийн булаг, Хатуу булаг, Хармагтай, Ишгэн толгой, Мухар задгай, Алтан тэвш гэх 7 цэгт 11ш тэжээлийн саванд байршуулжээ.

Мазаалай баавгайн тэжээлийн савнуудын дэргэдэх автомат камерын зургуудыг шалгаж үзэхэд зарим цэгт Мазаалай баавгай өдөр бүр ирдэг, зарим цэгт 2-7 хоногийн давтамжтай ирсэн, Бусад амьтан Чоно, Ирвэс, Хулан, Хавтгай, Янгир гэх мэт амьтад тогтмол ирсэн зураг камерт бичигдсэн байна. Нэмэлт тэжээл тавих явцдаа байгаль хамгаалагч нарын хамт Мазаалай баавгайн эвдсэн торнуудыг засварлаж, Мөн үсний дээж, баасны дээж авах ажлуудыг хийлээ.

Сэгс цагаан Богд ууланд мазаалайн нэмэлт тэжээлийг 11 цэгт байршуулжээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.