| | USD/MNT 0₮

Б.Жавхлан:"Самурай" бондын өрийг урьдчилж төлөх үүргийг Засгийн газраас өглөө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банкинд хуримтлагдаж ирсэн чанаргүй зээлүүдийг яаралтай төлүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол төр бүх зээлийг төлж, тус банкийг дампууруулахад хүрнэ. Хэрэв тайлан балансыг 6, 8 дугаар сар гэхэд хэвийн болгож, өр зээлийн 50 хувийг төлүүлж чадвал бондын хүүг төлөх боломжтой. Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас "Самурай" бондыг урьдчилж төлөх үүрэг өгч байна.

Хөгжлийн банкны санхүүгийн хариуцлага ямар байгааг харуулах маш том боломж гарч ирж байна. Ингэснээр бусад бондуудын эргэн төлөлт, болон эдийн засгийн хувьд ч эерэг үр дүн гарахаар тооцоолж байна.

2022 онд 800 тэрбум төгрөгийн чанаргүй зээл төлүүлнэ. Төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдийн томоохон буюу өндөр дүнтэй зээлийн үлдэгдлийг төлүүлэхэд анхаарна. Мөн төр зээлийн эргэн төлөлтөд онцгой анхаарал хандуулахаар дараагийн хуралдаанд онцолж шийдэхээр болсон. Зарим асуудлыг Хөгжлийн банк, Сангийн яам, Засгийн газар шийдэхээр хувааж авсан.

"Самурай" бондын хувьд жилийн 1.5 хувийн хүүтэй. Үүнийг хүүтэй нь төлнө. Одоогоор зээлийн эргэн төлөлтийн гуравны нэг хэсгийг Монголбанкинд байршуулсан. Тиймээс "Самурай" бондоос эхэлж төлөөд явна" гэлээ. 

"Самурай" бондын хувьд жилийн 1.5 хувийн хүүтэй. Үүнийг хүүтэй нь төлнө. Одоогоор зээлийн эргэн төлөлтийн гуравны нэг хэсгийг Монголбанкинд байршуулсан. Тиймээс "Самурай" бондоос эхэлж төлөөд явна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.