Яг одоо төв талбайн баруун талд Хэлмэгсэдийн хөшөөний урд "Монголоо Беларусь болгохгүй" жагсаал эхэлсэн байна. Жагсаалыг зохион байгуулж үг хэлж үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс рүү цагаан гурил цацаж эсэргүүцлээ илэрхийлжээ. Тодруулбал, Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг шүүмжилсэнийх нь төлөө цагаан гурил цацаж " та нар Зайлцгаа" хэмээн орилжээ. Үймээн самуун үүсэх магадлалтай учраас цагдаагийн алба хаагчид хэв журам сахиулж байна.
Д.Сосорбарам "Сая надруу гурил цацсан гурилнууд Путин рүүгээ зайл. Та нарыг өрөвдөж байна. Гэвч та нар ертөнцийн онигоо. Та нар миний нүүр рүү гурил цацснаараа өөрсдөө гурил мэт харагдаж байна. Та нараас ичлээ" гэжээ. Харин Д.Монголхүү "Оросын боолууд Путины гар хөлүүд зайл" хэмээн орилж байна.
Д.Сосорбарам гавьяат руу гурил цацаж, жагсаалыг эсэргүүцэв.