| | USD/MNT 0₮

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ЭЦГ-ынхан нэгжлэг хийж байна

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт яг одоо Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байна. Чухам ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй аж. Тухайн газрын даргаар 2020 онд Л.Дашдэмбэрэл томилогдсон бөгөөд сайд А.Ариунзаяаг нам дагасан цүнх баригчдаар яамаа дүүргэсэн хэмээн шүүмжилж байсан удаатай.

Дарга Л.Дашдэмбэрэл нь НАМЗХ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад тус газрын даргаар томилогдож байсан юм. Тэрбээр төрийн албанд томилогдоход Төрийн албаны тухай хуулийн хэд хэдэн заалтыг хангахгүй байгаа талаар АТГ-аас А.Ариунзаяа сайдад анхааруулж байсан ч тэрбээр "том" толгойлж тушаал гарган түүнийг даргаар томилсон байдаг. 

Тодруулбал, Төрийн албанд 12-оос доошгүй жил ажилласан байх ёстой, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх ёстой гэсэн хуулийн заалтыг Л.Дашдэмбэрэл зөрчиж, төрийн албанд даргаар томилогджээ. Ийнхүү байгууллага нь асуудалтай, хуулийн байгууллагад шалгуулах үндэслэлтэй болоод л Эрүүгийн цагдаагийн албаныхан тухайн байгууллагад нэгжлэг шалгалт хийж байгаа байх. Энэ тухай мэдээллийг эргэн мэдээлнэ. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт яг одоо Эрүүгийн цагдаагийн газраас нэгжлэг хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.