| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ долоо хоног Бүлгийн даргаараа ажиллая гэж гуйжээ

АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон гишүүд хоёр хоногийн өмнө хуралдаж, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрт хүрч чадаагүй юм. Учир нь УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж орон нутагт томилолтоор явж байгаа учир ирэхээр нь хуралдаад АН-ын бүлгийн даргыг ажлаас нь огцруулахаар болжээ. Тодруулбал, ирэх даваа гарагт Б.Пүрэвдорж гишүүн хуралдаа ирж, ирц бүрдэх юм байна. Тиймээс энэ асуудлыг түр хойшлуулжээ. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хэн намайг огцруулах гээд байгаа юм. Би жинхэнэ дарга нь. Битгий сонин юм ярьцгаагаад бай" гэж уурлажээ. Гэвч зарим нэг хэвлэлд Д.Ганбат гишүүн долоо хоног Бүлгийн даргаараа ажиллая гэж гишүүдээсээ гуйжээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ долоо хоног Бүлгийн даргаараа ажиллая гэж гуйжээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.