| | USD/MNT 0₮

Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар,

-Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,

-Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц,

-Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Хуралдааны дараа олон нийтэд хандаж мэдээлэл өгөх ажээ. 

Засгийн газрын хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг хэлэлцэнэ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.