| | USD/MNT 0₮

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ

 
Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойд зориулсан цэргийн парад Москва хотын Улаан талбайд болж байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, энэ жилийн парадад 11 мянган цэргийн алба хаагч, 131 нэгж цэргийн техник оролцож байна.  Москва хотын цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас агаарын үзүүлбэрийг цуцалсан байна. Харин манай улсад Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болсон. Мөн өчигдөр парад болсон байгаа билээ.
Тэгвэл энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Ардчилсан намын дарга Халтмаагийн Баттулга Зөвлөлт Холбоот Улсын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын Хошой баатар, маршал, Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлжээ. 
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Жуковын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлжээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.