| | USD/MNT 0₮

Үүрэг гүйцэтгэгч даргын үрэлгэн чанар төрийг сөхрүүлж мэдэх нь

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэх том айл Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэгч агентлаг мэт боловч УИХ-ын гишүүн Н.Учралын хувийн сургууль аятай л ажилладаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Мань гишүүний ойрын итгэмжит төлөөлөгч Л.Дашдэмбэрэл энэ газрыг даргалж эхлэснээс энэхүү үйл явдлууд эхлэлтэй.

Уг албан тушаалд тавигдах шаардлагыг огтхон ч хангаагүй Л.Дашдэмбэрэлийн хувьд Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх ёстой байтал өнөөдрийг хүртэл ажлаа хийж яваа нь ардаа том татаас хамгаалалттайг нь илэрхийлж байх шиг. Н.Учрал гишүүн хадам ээжийнхээ найз н.Ичинноровыг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр тус газрын Захиргааны хэлтсийн даргаар, эхнэрийнхээ найз Х.Халиуныг Хяналт мониторингийн хэлтэст мөн л сонгон шалгаруулалтгүйгээр ахлах мэргэжилтнээр тушаал дэвшүүлчихсэн юм чинь гар хөлөө тасдуулчихгүйн тулд ААВДАА хэлж, ЕС руу байн байн залгаж байгаа нь ойлгомжтой биз. Энэ талаарч Ерөнхий сайд мэдэгдэлдээ дурьдаад авна билээ.

Л.Дашдэмбэрэлтэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрыг хувийнхаа ТҮЦ шиг бодон, бүтэц зохион байгуулалтаар нь хүссэн үедээ оролддогийн нэг жишээ нь тус газрын Хяналт мониторингийн газарт Мониторингийн хэлтэс гэж байгуулан даргаар нь өөрийн итгэмжит төлөөлөгч Б.Бат-Эрдэнийг сонгон шалгаруулалтгүй томилон дураараа авирлах, буудал хэсч архидах ажлуудаа зохион байгуулдаг бололтой.

Цаашлаад Л.Дашдэмбэрэл даргын дураараа авирлах төсвийн хөрөнгийг үрэн таран хийх байдал газар авсаар байгаа нэгэн жишээ дурьдвал 2022 оны 04 дүгээр сарын 4-6 ны өдрүүдэд 21 аймаг, 9 дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээ Улаанбаатар хотод цуглуулан тансаг зэрэглэлийн MILLENIUM PLAZA гэх зочид буудалд буулган сургалт нэртэй архидалтыг олон арван сая төгрөгөөр өөрийн гар хөл болох өөрийгөө Хөдөлмөр Хяналт мониторингийн газрын Дарга гэж танилцуулж явдаг Б.Бат-Эрдэнээр удирдуулан гүйцэтгүүлсэн нь төсвийн хэмнэлт хийж ажиллаж буй ЕС-ынхаа эсрэг ажилласан бол таарав.

Энэхү архидалтын үеэр Б.Бат-Эрдэнэ даргын жинхэнэ авир гарч үйлчилгээний ажилтнуудай ёс зүйгүй харицаж өөрйн газрын ажилтнуудыг чамайг зайлуулна эрх мэдэл нь надад байна хэмээн хашгирч, орон нутгаас ирсэн эмэгтэй мэргэжилтнүүдээ дарга нартаа хуваарилан “Тэр даргын өрөөнд ор, тэр даргатай унт хэвт, чи надтай жарга” хэмээн агсамнаж, Ахмад настай ажилтанаа архи олж ир хэмээн зандарч, дарга чинь тушааж байна хэмээн дарамталж, буудлын эд зүйлсийг эвдэж сүйтгэсэнийг нуун дарагдуулж байгаа нь гайхамшигтай. Мэдээж төлбөрийг нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар төлөх нь ойлгомжтой.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар гэх том айл Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэгч агентлаг мэт боловч УИХ-ын гишүүн Н.Учралын хувийн сургууль аятай л ажилладаг болсон гэхэд хилсдэхгүй болжээ. Мань гишүүний ойрын итгэмжит төлөөлөгч Л.Дашдэмбэрэл энэ газрыг даргалж эхлэснээс энэхүү үйл явдлууд эхлэлтэй.
Улс төр

Сэтгэгдэл (69)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.