| | USD/MNT 0₮

Э.БАТ-ҮҮЛИЙГ ХҮҮГИЙНХ НЬ ХАМТ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЖЭЭ

Нийслэлийн засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр зөрчлийн хэргээр шүүх хурал болох байсан ч шүүгчийн бие муудсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.

Харин өнөөдөр түүнийг хүүгийнх нь хамтаар эрүүгийн хэргээр шүүх хурал болох байсан ч дахин хойшилжээ.

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм. 


Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогч Эрдэнийн Бат-Үүлийг 2.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзоригийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 0032707 дугаартай шийтгэлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн юм.

Дээрх хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд зөрчилд холбогдогч Э.Бат-Үүлээс “...шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах...” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг хойшлууллаа.

 

Нийслэлийн засаг дарга асан, Улсын баатар Э.Бат-Үүлийг өчигдөр зөрчлийн хэргээр шүүх хурал болох байсан ч шүүгчийн бие муудсан тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.