| | USD/MNT 0₮

С.Одонтуяа:Т.Доржханд гишүүн гудамжнаас тэмцэнэ гэж байгаа бол би Төрийн ордноос тэмцэнэ

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийсэн. 
 
Тэрбээр "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар улс төрийн намууд олон удаагийн хэлэлцүүлэг, уулзалт хийж санал нэгдсэнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Намууд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зорилт тавьж байна. Яагаад гэвэл Монгол Улсад үүсээд байгаа улс төр, нийгэм эдийн засгийн хямралын шалтгаан нь сонгуулийн санал гээгддэг мажоритор тогтолцоо, түүний үр дагавар гэж үзэж байгаа.  Сонгогчдын 44 хувийн дэмжлэг авсан улс төрийн хүчин парламентын суудлын 80 орчим хувийг эзэгнэж байгаа нь гажуудал юм.
 
Энэ бол ойлголцсон, тохиролцоонд хүрсэн асуудал болохоос хэн нэг улстөрчийн шуугиулах сэдэв биш. Улсын Их Хурлын гаднаас нь биш дотроос нь тэмцэх ёстой.
УИХ-ын гишүүн Т.Доржханд гудамжнаас тэмцэнэ гэж байгаа бол би Төрийн ордон дотроос тэмцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаралгүй хийх хэрэгтэй.
Улс төр

Сэтгэгдэл (8)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.