| | USD/MNT 0₮

МАН-ынхаан бичил бизнес эрхлэгчдэд итгэл найдвар төрүүлсэн "Итгэлийн зээл" юу болсон бэ

МАН-ынхан иргэд болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд итгэл найдвар төрүүлсэн нэг үйлдэл өнгөрсөн 2019 онд болж байв. Тодруулбал, гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад хууль нь хав дарагдав. Өнөөдөр бизнес эрхлэгчид МАН-ынхны амалсан "Итгэлийн зээл"-ийн эрэл суралд гарчээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ковидтой нүүр тулсан манайханд эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн. Харин энэ хавраас эхэлж эдийн засаг сэргэж, үйл ажиллагаа нь доголдож байгаа жижиг дунд бизнес эрхлэгч, худалдаачид бизнесээ өргөжүүлж, бизнесээ явуулахын тулд эрх баригч намынхны амалж байсан Итгэлийн зээлийн талаар чих тавин сууна. Энэ зээл уг нь их боломжийн бөгөөд 1 сая төгрөгөөс 30 сая хүртэлх төгрөгийн зээл олгож, үйлдвэрлэл болон бизнесийг нь дэмжих зорилготой юм.

Тухайн үед МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийж, нийгмийн итгэлцлийг бий болгох үүднээс 200-300 тэрбум төгрөг төвлөрүүлэн зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд арилжааны банкуудаар дамжихгүй байх хатуу зохицуулалт хийсэн гэдгийг хэлж байсан. 

Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзжээ. Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлага тавьсан. 

Түүнчлэн өрхийн аж ахуй болон бичил бизнесийг эрхэлж байсан төсөл хөтөлбөртэй, орлогын тогтвортой эх үүсвэртэй этгээд зээлийн батлан даагчаар орно хэмээн мэдээлэл өгч байсан Итгэлийн зээл чимээгүй болжээ. МАН-ынхан 2020 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт ч энэ "Итгэлийн зээл"-ийг тусгасан байсан нь сонгогч болон иргэдэд их таалагдсан байсан. Магадгүй санал авах нэг арга байж мэдэх ч иргэдийнхээ итгэл найдвараар, боломжоор ингээд тоглоод орхичихгүй байлгүй дээ гэсэн хардлага, хүлээлт байна. 

Судалгаагаар улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг бөгөөд “Итгэлийн зээл”-д гурван сая иргэн хамрагдах боломжтой гэж үзжээ. Гурван хувийн хүүтэй, барьцаагүй, урт хугацаатай “Итгэлийн зээл”-д Монгол Улсын 18 нас хүрсэн иргэн хамрагдах боломжтой бөгөөд хугацаа хэтэрсэн зээлгүй, өөр зээлдэгчийн батлан даагчаар бүртгэгдээгүй байх шаардлага тавьсан.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.