| | USD/MNT 0₮

Ж.Батзандан:Засгийн газрын ажлыг хийлгэж, Монголд шинэ хувьсгал хийхээр би эх орондоо ирлээ

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний бие өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Монгол Улсаас Австрали улсад суугаа Элчин сайдын яаманд судалгаа, парламентын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байгаад эх орондоо хүрэлцэн ирлээ. Эх орондоо ирсэн шалтгаан нь МАНАН дэглэмийн эсрэг тэмцлээ эцэст нь хүргэхээр, хөгжлийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр ирсэн.

Дипломат ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нарт хүсэлтээ өглөө. Өнөөдрөөр чөлөөлчих байх. Хамтран ажилласан бүх хүмүүстээ амжилт хүсье. Австрали улсад ажиллаж байхдаа Австралид бүртгэлтэй "Рио Тинто" компанийн Дубайн гэрээтэй холбогдсон үүссэн маргаан шийдвэрлэгдэж "Монгол Улс 2,3 тэрбум ам.долларын өрнөөс чөлөөлөгдөв. Олон жил яригдсан, Монгол Залууст зориулсан Авсралид ажиллангаа амрах виз шийдэгдэв. 

Надтай хамт тэмцэж байсан нөхөд өнөөдөр Монголын төрийн өндөр албан тушаалд заларсан байна. Надтай хамт тэмцэж байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нараас тэмцлээ үргэлжлүүлье гэж шаардах гэж ирсэн юм. Хамт тэмцэж байсан нь хамаагүй, завхралыг засуулж ажиллана. Мэдсэн сурсан судалсан зүйлээ Монголынхоо төлөө зориулахаар эргэн ирлээ. Ард түмний амьдрал хүнд байгаа, ядуурал буураагүй байгаа, үнэнтэй нүүр тулна. Одоо Засгийн газраар ажлыг нь хийлгэх болсон. Тийм учраас Ж.Батзандан Монголдоо ирлээ" гэв. 

Ж.Батзандан:Засгийн газрын ажлыг хийлгэж, Монголд шинэ хувьсгал хийхээр би эх орондоо ирлээ.
Улс төр

Сэтгэгдэл (4)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.