| | USD/MNT 0₮

МАН-д 2 тэрбум төгрөг өгсөн гэх Ж.Ганбаатарын хууль бус үйлдлийг намын удирдлагууд хамгаалсаар байна

МАН-ын удирдлагагууд хариуцлагыг шат шатандаа хэрэгжүүлнэ хэмээн тунхагласан. Гэтэл намын анхан шатны байгууллагууд дээр энэ нь худлаа хоосон тунхаг болоод байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Генсек Д.Амарбаясгалан нар шудрага ёс, хариуцлагын системийг хатуу ярьдаг боловч түүний үгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар өнөөдрийг хүртэл үл тоосоор байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт иргэн Г.Ган-Очир төрийн эрхийг хууль бусаар авахыг оролдсон Ж.Ганбаатарыг АТГ болон ТЕГ-т шалгуулахаар өгсөн  билээ.

Энэ үеэр Ж.Ганбаатар БГД-ийн намын бүлгийн бичлэгт намдаа 2 тэрбум төгрөг өгсөн учраас би өөрийн дүрмээрээ Баянголыг бужигнуулна гэсэн өнгө аястай ярьсан байв.

240 мянган иргэнтэй Баянгол дүүргийн төсөв, татвар төлөгчдийн мөнгийг саарал ордоноос Ж.Ганбаатар удирдаж, зориулалтын бусаар захиран зарцуулж байгаа нь олон удаагийн хууль бус үйлдлээр баригджээ.

“Оргил”-н гэх тодотголтой Ж.Ганбаатар өөрийн гар хөл болсон Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумьяабаатарыг суудалд нь авч үлдэхийн тулд намынхаа төлөөлөгч бүрт 10,10 сая төгрөг тараасан боловч унажээ. Дүүргийн төлөөлөгч залуусын хувьд Ж.Ганбаатарыг хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гэсэн, эрх мэдэлд шунан бүх зүйлийг мөнгөөр худалдан авахыг оролдсон нь бидний хувьд “доромжлол” байсан гэдгээ илэрхийлжээ.

Улс орны эдийн засаг сайнгүй байгаа энэ цаг үед УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа хийхгүй, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын үүдийг сахин Баянголын засаг даргаар Ө.Сумьяабаатарыг үлдээхийг гуйн сууж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

МАН-д 2 тэрбум төгрөг өгсөн гэх Ж.Ганбаатарын хууль бус үйлдлийг намын удирдлагууд хамгаалсаар байна
Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.