| | USD/MNT 0₮

Сайд Н.Тавинбэх мэдрэмжгүй хэмээн загнуулж, Засгийн газрын хуралдаанаас "хөөгджээ"

Засгийн газрын хуралдаанаар Эрчим хүчний үнэ тарифыг 28 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна гэдгийг Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хэлсэн билээ. Тодруулбал,  сайд эрчим хүчний салбарт үе шаттай авч хэрэгжүүлэх арга хэмжээ, ажлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулах гэж ороод "хөөгдөөд" гарсан байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад сайд нар Н.Тавинбэхийг шүүмжилж "Иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн энэ үед цахилгааны төлбөрийг нэмбэл асуудал хүндэрнэ. Ийм мэдрэмжгүй байж болохгүй" хэмээгээд Н.Тавинбэх сайдыг загнаж гаргажээ. 

Сайд Н.Тавинбэх мэдрэмжгүй хэмээн загнуулж, Засгийн газрын хуралдаанаас "хөөгджээ"
Улс төр

Сэтгэгдэл (36)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.