| | USD/MNT 0₮

Хөгжлийн банкны зээлд хамтдаа нэр холбогдсон хоёр найзыгаа жийсэн УИХ-ын Г.Дамдинням

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт Монгол Улсын Ерөнхий прокурор нэр бүхий дөрвөн гишүүнийг эгүүлэн татах санал оруулж ирсэн нь олны анхаарлын төвд байсаар замхран алга болов. Энэхүү саналыг Г.Занданшатарт  өгч улмаар парламент олонхоороо авч үлдсэн нь багагүй шүүмжлэл дагуулсаар байна.

Нэр бүхий 4 гишүүн буюу УИХ-ын гишүүн Г.Амартүвшин,  Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарыг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэн шалгах нь зүйтэй гэж үзсэн санал ийнхүү хуралдааны шийдвэрээр унасан юм.

Г.Амартүвшин,  Х.Ганхуяг нар нь Хөгжлийн банкнаас албан тушаалаа урвуулан ашиглаж 33 тэрбумын зээл авсан. Тус зээлийн эргэн төлөлт муу байгаа гэдгийг холбогдох эх сурвалжаас мэдээлсэн байдаг. Ингэхдээ УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай хамтран нөлөөлж зээл авсан гэдэг асуудалд холбогдсон.

Өнгөрсөн сарын 15-ны өдөр Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүд болох Г.Амартүвшин,  Х.Ганхуяг, Г.Амартүвшин,  Х.Ганхуяг нарын МАН-ын шинэ төлөөлөл гэгдэж улс төрийн гараагаа эхэлж байсан найзуудыг өөрийн хамаарал бүхий компанид их хэмжээний зээл олгож, давуу байдал бий болгосон гэх шалтгаанаар яллагдагчаар татах хүсэлтийг өгсөн байдаг.

Харин энэ хугацаанд Г.Дамдинням гишүүний нэр гээгдэж Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар түүний нэр дурьдагдаагүй өнгөрсөн юм.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням нэр холбогдсон Хөгжлийн банкны зээлийн асуудлаас нэрээ мултаж, хоёр найзыгаа нэгдсэн хуралдаанаар оруулаад авав. Наана нь тухайн зээл авсан гэгдэх цаг хугацаанд зээл авсан компанийн захирлаар яригдаж байсан гэх халхавчийг хийж, цаагуураа өөрийгөө шалгуулна гэх нэрийдлээр нэрээ цэвэрхэн татаад үлдэж чаджээ.

Уг нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням найзуудынхаа хамтаар гишүүний бүрэн эрх түтгэлзэн, яллагдагчаар татагдан шалгагдах ёстой байв.

Учир нь тэрээр “Вертекс майнинг партнерс”  компани Хөгжлийн банкнаас 2020 онд 33 тэрбум төгрөгийн зээл авах үед нь нөлөөлсөн нь тогтоогдож АТГ-т хэрэг бүртгэлийн хэрэг нээгдсэн. Өдгөө түүний нэр дээрх бүхий л арилжааны банкуудын дансыг шалгаж байгаа билээ. Мөн хамаарал бүхий этгээдүүд болох гэр бүлийн хүрээллийн хүмүүсийн дансуудыг нарийвчлан шалгаж байгаа.

 

Хөгжлийн банкны зээлд хамтдаа нэр холбогдсон хоёр найзыгаа жийсэн УИХ-ын Г.Дамдинням
Улс төр

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.