| | USD/MNT 0₮

Б.Эрдэнэсүх:Усаа зөөж авчирдаг усан оргилуурын тохижилтод энэ жил 3.7 тэрбум төгрөг зарцуулах гэж байна

Сүхбаатар дүүргээс ард түмнээ төлөөлж Нийслэлийн иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Б.Эрдэнэсүх өчигдөр Нарантуул зах дээр ажиллалаа. Тэрбээр ард түмнээ сонсч, иргэдэд тулгамдаж байгаа асуудал юу байна. Нийслэлийн төсвийн тодотголтой холбоотой асуудлаар иргэд ямар байр суурьтай байна. Нийслэлийн удирдлагууд иргэдээ сонсч шийдвэр гаргадаг уу гэдгийг асууж тодруулж, саналыг нь цахимаар болон цаасаар авч ажиллав. 

Ингээд тэрбээр "Иргэдээсээ санал авлаа. Энэ саналыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт хүргэнэ. Үр дүн заавал гаргана. Нийслэлийн удирдлагуудын хамгийн том алдаа дутагдал бол иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байна. Иргэд юу хүсэж байна вэ. Иргэдэд эмнэлэг, сургууль, тог цахилгаан хэрэгтэй байна. Гэтэл өөрсдөө вакум орчинд орчихсон иргэдийнхээ амь амьдралыг мэдэхгүй, захын хорооллоор явж үзэхгүй байна. Тог цахилгаангүй айлууд олон байна. Гэтэл төв талбайгаа тойроод энүүхэн эндээ сэтгэж ажиллах юм.

Коюидын үед 3,2 тэрбумаар талбайн урд усан оргилуур барьсан. Гэтэл усаа зөөж авчирдаг усан оргилуурын тохижилтод энэ жил 3.7 тэрбум төгрөг зарцуулах гэж байна. Ард түмний татварын мөнгийг ард түмэнд нь зарцуулах хэрэгтэй. Гэвч хэрэггүй үр ашиггүй зүйлд зарцуулах юм" гэлээ. 

 

Б.Эрдэнэсүх:Усаа зөөж авчирдаг усан оргилуурын тохижилтод энэ жил 3.7 тэрбум төгрөг зарцуулах гэж байна.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.