| | USD/MNT 0₮

ЭЛЧИН САЙД А.БАТТӨРИЙГ АТГ-ААС ДӨНГӨЖ САЯ БАРИВЧИЛЛАА

Оффшор бүсэд мөнгө угаасан хэрэгт нэгэн Элчин сайд шалгагдаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тодруулбал, Монгол Улсаа Франц улсад суух Элчин сайд А.Баттөр оффшор бүсэд мөнгө угаасан байгаа юм.

Тэгвэл хилийн хоригтой байсан түүнийг дөнгөж сая АТГ-ын мөрдөн байцаагчид баривчилжээ. Тэрбээр хилийн хоригтой байж гадагшаа гарах гэж байхад нь ийнхүү онгоцны буудал дээрээс саатуулсан бололтой.

Хэргийн тухайд АТГ-аас тодруулахад "Оффшор бүсэд мөнгө угаасан гэх Элчин сайдыг АТГ-ын мөрдөгч нар илрүүлэн шалгаж байна. Энэ нь ямар нэгэн гомдол, мэдээллийн мөрөөр хийж буй ажил биш бөгөөд цэвэр ажиллагааны илрүүлэг гэсэн үг. Улаанбаатарт болсон Элчин сайдуудын цугларалтад ирээд байсан түүнд одоогоор хилийн хориг тавьсан. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй" гэх тайлбарыг өгсөн байдаг.

Тэрбээр өнгөрсөн сард Улаанбаатарт болсон Элчин сайдуудын уулзалтад оролцсон боловч уулзалтаа дуусгаад буцах үед нь хилийн хориг тавьсан байна. Тиймээс А.Баттөр нь хил нэвтрэх боломжгүй болж, одоо Улаанбаатарт, АТГ-т үргэлжлүүлэн шалгагдаж байгаа аж.

Тэгвэл хилийн хоригтой байсан түүнийг дөнгөж сая АТГ-ын мөрдөн байцаагчид баривчилжээ. Тэрбээр хилийн хоригтой байж гадагшаа гарах гэж байхад нь ийнхүү хил дээрээс саатуулсан бололтой.
Улс төр

Сэтгэгдэл (29)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.