| | USD/MNT 0₮

Таван цаг гаруй хаалттай хуралдсан МАН-ынхан дөрвөн гишүүнээ авч үлджээ

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өчигдөр орой 5 цаг гаруй хаалттай хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. 

Тодруулбал, УИХ-ын нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр ерөнхий прокурорын байгууллагаас оруулж ирсэн хүсэлтийг хүлээн авсангүй. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын дагуу гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар дөрвөн гишүүн тус бүр дээр гишүүд нууцаар санал хураалгахад гишүүдийн олонх нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Ингэснээр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарыг прокуророос гишүүний бүрэн эрхтэй байхад нь шалгахаар болж байна. Ийнхүү шударга ёс ярьж шаардаж байгаа МАН-ынхан прокурорын байгууллагын саналыг хүлээж авахгүй, олонхоороо дөрвөн гишүүнээ авч үлдэж байгаа нь шударга бус, хариуцлага ярьж тооцож чаддаггүй гэдгийг тод харуулав. 

 

Таван цаг гаруй хаалттай хуралдсан МАН-ынхан дөрвөн гишүүнээ авч үлджээ.
Улс төр

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.