| | USD/MNT 0₮

Халдашгүй байдлын дэд хороо нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэхээс ТАТГАЛЗЛАА

Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж буй. Тэгвэл дөнгөж саяхан тус хороо Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдлээ. 

Ингээд уг асуудлыг яг одоо Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, чуулганы үдээс хойшхи хуралдаанд танилцуулах юм байна. 

Прокурорын байгууллагаас нууцын зэрэглэлтэй ирсэн тул байнгын хороод болон чуулган хаалттай горимоор хэлэлцэх юм.

Хөгжлийн банкнаас зээл авсан гэх асуудалд нэр холбогдсон УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдаж буй. Тэгвэл дөнгөж саяхан тус хороо Прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг дэмжих боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.