| | USD/MNT 0₮

Албан тушаалаа урвуулан ашигласан ДӨРВӨН гишүүнийг яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзжээ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ийн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан талаар мэдээллээ.

Тэрээр "Мөрдөн шалгах ажиллагаанд гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал нөлөөлдөг учраас УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан. Гишүүдийг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллагаас санал ирүүлсэн. Саналыг прокурор хянаад үндэслэлтэй байна гэж үзсэн учраас яллагдагчаар татсан" хэмээв. Түүний хэлснээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хуулийн дагуу хохиролтой холбоотой нарийн тоо, баримтыг хэлэх боломжгүй аж.

 

Албан тушаалаа урвуулан ашигласан ДӨРВӨН гишүүнийг яллагдагчаар татах үндэслэлтэй гэж үзжээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.