| | USD/MNT 0₮

Яллагдагчаар татагдсан Н.Алтанхуягийг түдгэлзүүлэх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна

УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2022.04.26/ хүргүүлсэн.

Тэгвэл уг асуудлыг хэлэлцэхээр өнөөдөр Халдашгүй байдлын дэд хороо хуралдаан зарласан билээ. Хуралдаан хаалттай горимоор явагдаж байгаа бөгөөд яг одоо УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байна. Үүний дараа үлдсэн гурван гишүүнийг түдгэлзүүлэх саналыг нэг нэгээр нь хэлэлцэх аж. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн прокуророос орж ирсэн хэргийн материалтай танилцаж, дүгнэлтээ УИХ-д хүргүүлдэг юм.

 

 

Яллагдагчаар татагдсан Н.Алтанхуягийг түдгэлзүүлэх эсэхийг Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж байна
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.