| | USD/MNT 0₮
Сахал хочит Д.Эрдэнэбилэг нэг сарын хугацаатай хоригдох шүүхийн шийдвэр гарснаар олон хүн хөдөлгөөнд орж эхлээд буй. Түүнийг Хөгжлийн банкнаас авсан зээлээ хугацаанд нь эргэн төлөөгүй, Төрийн өмчит компаниудыг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж хуувилдааны зарчмаар авсан гэж үзэж яллаж байгаа. Мөн түүнийг авлигын хэрэгт буруутгаж байгаа юм.
Энэ үеэр Засгийн газраас "Дарханы төмөлөгийн үйлдвэр"-ийн концессын гэрээг цуцалсантай холбогдуулан, уг байршлаас Д.Эрдэнэбилэгийн багийнхан нүүсэн байна.
Д.Эрдэнэбилэгийг хуул хяналтын байгууллага, Ерөнхий сайдыг Засгийн газартай нь, УИХ-ын гишүүдтэй нь захиран зарцуулах том эрх мэдэл үүсгэж Монголын төрд байж боломгүй үйлдэл гаргасан хэмээн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж онцлон хэлж олныг гайхшруулаад авсан билээ.
Д.Эрдэнэбилэг Төрийн өөдтэй өнгөтэй гэх компаниудыг авч, охин компани байгуулах замаар Төсвийн мөнгөөр өмч худалдан авдаг гэдэг асуудлаар буруутгагдан шалгагдаж байна.
Тэрээр энэ бүхнийг хийхдээ Засгийн газар болон хуулт хяналтын байгууллагад өөрсдийн хүмүүсээ шургуулж, мафижсан байдлаар ажилдаг гэдгийг олон хүн удаа дараа хэлж байлаа.
Мөн олон жил дангаар ноёрхох замаар том сүлжээ үүсгэх гэж олон жил хичээсэн. Энийг нураах гэж эхэлсэн ч нэмэр болохгүй л болов уу гэдэг хардлага олон хүнд бий. Энэхүү сүлжээ олон жил үйлчилж ирсэн учраас нураах оролдлого хийхийн тулд Сахал хочит Д.Эрдэнэбилэгийг саатуулсан гэгдэж байгаа.
Наад захын нэг жишээ дурьдахад, ХХБ-ны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын Ростех компаниас авахдаа Монголын Төрийн мөнгийг ашиглаж авч байв.
Үүнд тухайн үеийн хууль хяналтын байгууллага буюу мөрдөгч, цагдаа, прокурор гээд бүгд түүний талд үйлчилсэн гэдгийг улс төрийнхөн ам дамжин ярьсаар байгаа.
Хуулийн байгууллага тэр чигтээ шинэчлэгдэж, өөрчлөгдөж байж энэ бүх том сүлжээ нурах эхлэх тавигдана. Харин Сахалыг хорьсон ч мафи задарч чадах уу гэдэг асуултанд хэн ч хариулж чадахгүй хэмжээнд буй.
МАФИ ЗАДАРЧ ЧАДАХ УУ