| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын дансыг шалгаж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх бичиг өргөн барина

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан 4-6 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын даргад өргөн барихаар бэлдсэн талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Улсад их хэмжээний хохирол учруулсан, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авахдаа авлигал өгсөн, авсан зээлээ төлж барагдуулаагүйн улмаас тус банк дампуурах эрсдэлд орсон зэрэг шалтгааныг үндэслэн нэр бүхий гишүүдийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлж хуулийн дагуу дэнслэх хүсэлтэй Прокурорын байгуулаас маргааш буюу энэ сарын 26-ний өдөр УИХ-ын даргад өргөн барих аж.

Харин Тэдэнтэй хамт шалгагдаж байсан Г.Дамдиннямын нэр яагаад үлдсэн бэ?. УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын АТГ тэднийг шалгаж байгааг баталж, нэр бүхий банкиуд руу явуулсан албан бичигт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Г.Дамдинням нарын болон тэдний гэр бүл, эхнэр хүүхэд, аав ээж, хамаатан садны дансны мэдээлдийг гаргаж өгөхийг шаардсан байсан юм.

Бүрэн  эрхээсээ түтгэлзэн шалгагдах эрхэм гишүүдийн нэн тэргүүнд Хөгжлийн банкны асуудалд 33 тэрбумын зээл авсан хэмээн холбогдсон УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын нэр буй гэх. Тэд өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан асуудалд улс төрийн нөлөөгөөр холбож байна гэх тайлбарыг хэлж байсан ч өдгөө АТГ-аас хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа билээ.

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын дансыг шалгаж, бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх бичиг өргөн барина
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.