| | USD/MNT 0₮

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг төрийн алба хаагчдыг цомхтголд орчих вий гэхээс айж байна

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаан эхэлсэн байна. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэж байгаа бөгөөд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авчээ. Гишүүдийн дунд М.Оюунчимэгийн асуусан асуулт анхаарал татав.

Тэрбээр "Төрийн хэмнэлт нэрийн дор төрийн албыг хүчгүй, үнэ цэнэгүй болгож огт болохгүй. Төрийн алба бол үнэхээр ачаалал ихтэй, цалин багатай хүнд алба. Гэтэл яг ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс төрийн хэмнэлтийн хуулийн дор цомхтголд орох, эсвэл цалин хөлс нь буурчих вий дээ.

Энэ дээр та бүхэн хэр анхаарч ажиллаж байна вэ. Хэмнэлт дор өдөр шөнөгүй ажиллаж байгаа үйлчилгээний алба хаагчид, төрийн албанд үнэхээр хариуцлагатай ажилладаг хүмүүс ажилгүй болчих вий. Энэ асуудалд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хэр анхаарч ажиллаж байна вэ" гэж асуужээ. 

Төрийн хэмнэлт нэрийн дор төрийн албыг хүчгүй, үнэ цэнэгүй болгож огт болохгүй. Төрийн алба бол үнэхээр ачаалал ихтэй, цалин багатай хүнд алба. Гэтэл яг ажил үүргээ гүйцэтгэж яваа хүмүүс төрийн хэмнэлтийн хуулийн дор цомхтголд орох, эсвэл цалин хөлс нь буурчих вий дээ.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.