| | USD/MNT 0₮

З.ЭНХБОЛД:ОУВС-ТАЙ ГЭРЭЭ ХИЙСЭН Ч.ХҮРЭЛБААТАР САЙД ӨӨРӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ахмадуудын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх зөвлөмж гаргаж, түүнийг нь УИХ-аар хэлэлцэж дэмжсэн билээ. Гэвч уг шийдвэр дээр Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч байр сууриа илэрхийлж, манай улсыг ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн гэж үзсэн юм. Тэгвэл энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Тэтгэврийн зээл тэглэсэн нь зөв. Харин Олон улсын валютын сантай гэрээ байгуулсан Ч.Хүрэлбаатар та өөрөө хариуцлагаа хүлээнэ биз. Ерөнхийлөгч Олон улсын валютын сантай гэрээ хийгээгүй. Ардын намынхан л гэрээ хийсэн. Гэрээ хийх шаардлагагүй байсан. Валютын сангийн үгэнд орж есөн татвар нэмсэн биз дээ. Өөрсдийнх нь л асуудал шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ямар ч хамааралгүй.

Валютын сангийн үгээр яваад амьдрал сайхан болдог бол болохоор боллоо. Валютын сан амьдралгүй шийдвэр гаргадаг. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд Валютын сангаас мөнгө аваагүй. Авахаар ийм шаардлага тавьдаг. Тийм учраас бид Чингис, Самурай бонд хоёр орчим тэрбумын зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй байсан. Хамаг түүхий эдийн үнэ унаад хэдэн тэрбумын цоорхой үүссэн. Бид Валютын сангүйгээр шийдээд яваад болоод л байсан.

Угаасаа түүхий эдийн үнэ өсчихсөн үед Валютын сан руу ордог нь буруу шүү дээ. Ч.Хүрэлбаатарын буруу. Ардын нам Ч.Хүрэлбаатарынхаа гаргасан буруу шийдвэрийг сонгуулийнхаа үр дүнгээр төлнө” гэв.

Валютын сангийн үгээр яваад амьдрал сайхан болдог бол болохоор боллоо. Валютын сан амьдралгүй шийдвэр гаргадаг. Ардчилсан нам 2012-2016 оны хооронд Валютын сангаас мөнгө аваагүй. Авахаар ийм шаардлага тавьдаг. Тийм учраас бид Чингис, Самурай бонд хоёр орчим тэрбумын зээл авсан. Зээл авахгүй бол болохгүй байсан. Хамаг түүхий эдийн үнэ унаад хэдэн тэрбумын цоорхой үүссэн. Бид Валютын сангүйгээр шийдээд яваад болоод л байсан.
Улс төр

Сэтгэгдэл (12)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.