| | USD/MNT 0₮

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭР ТӨРД ХАЛДСАН Э.БАТ-ҮҮЛИЙГ ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой, Улсын баатар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг өнөөдөр шүүхэд хэлэлцэх байсан ч дахин хойшилжээ.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /6.21 дүгээр зүйл.Гүтгэх, 1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-т заасан зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан боловч даргалагч шүүгч эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна.

Ерөнхийлөгч Х.Баттулгын гомдолтой, Улсын баатар Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг өнөөдөр шүүхэд хэлэлцэх байсан ч дахин хойшилжээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.