| | USD/MNT 0₮

АИ-92 шатахууны үнэ гурван сарын хугацаанд нэмэгдэхгүй

Шатахууны үнэ шат дараалалтай нэмэгдээд байгаа. Тухайлбал, АИ-95 болон дизель түлшний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдсэн талаар мэдээлсэн билээ. Харин Засгийн газрын хуралдаанаар дизель түлшний онцгой албан татварыг тэг хувь болгосноо зарласан байгаа юм. Импортоор орж ирдэг учраас үнийг тогтвортой байлгаж барих үүднээс ийнхүү татварыг нь чөлөөлж байна хэмээн албаныхан мэдээлсэн юм.

Харин АИ-92 шатахууны үнэ одоогоор нэмэгдээгүй байгаа бөгөөд сайд болон албаныхан хэлэхдээ "АИ 92 шатахууны үнэ гурван сарын хугацаанд нэмэгдэхгүй. Одоо байгаа үнээрээ байх боломжтой гэж үзсэн" гэжээ. 

АИ-92 шатахууны үнэ гурван сарын хугацаанд нэмэгдэхгүй.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.