| | USD/MNT 0₮

УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, ТӨҮГ-ууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж эхэллээ. Энэ удаагийн төсвийн тодотголтой хамт Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл өргөн барьж байна.

Уг хуулиар УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, ТӨҮГ-ууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглож байна.

Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс орлогч даргатай байхыг хориглоно.

Хуульд тусгайлан заагаагүй бол Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос тусад тохиолдолд албаны машин унахыг хориглоно. Төрийн байгууллагуудын ашиглаж байгаа 9800 гаруй автомашиныг багадаа 60 хувиар бууруулж, цаашдаа төр машин эзэмшдэггүй болох рефорумын эхлэл тавигдана. Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэхийг бие даан шийдвэрлэхийг хориглоно. Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага цайллаг зохион байгуулах, үндсэн чиглэлд хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив, тусламж олгох, гадаад зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно. Эдгээр арга хэмжээний үр дүнд 1500 гаруй орон тоо хасагдахаар тооцлоо.

 

 

УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, ТӨҮГ-ууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.