| | USD/MNT 0₮

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ

Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлаар намуудын төлөөллөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах цаг болсон. Одоо байгаа тогтолцоог өөрчлөхгүй бол ийм байдлаар цаашдаа явахгүй. Засгийн газар өнөөдөр УИХ-д төсвийн тодотгол оруулж байна. Уг тодотголоор хэрвээ 10-20 хувийн л хэмнэлт хийх төдий зүйл байвал бид хүлээн авахгүй. Залуучууд дахин жагсана шүү. Мөн өнөөдөр улс төрийн намын төлөөллүүд ярилцаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар шаардлага хүргүүлж байна.

Шаардлагаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг улс төрийн бүх хүчнийг хамруулж яаралтай ярилцъя, сонгуулийн тогтолцоог өөрчлөх, эдийн засгийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай хэлэлцэх, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх асуудлыг тавьж байгаа" гэлээ.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.