| | USD/MNT 0₮

МАН-ын бүлэг НДШ-ийн 50 хувийг буцаан олгохыг дэмжихгүй гэжээ

Засгийн газрын хуралдаанаар төсөвт байгууллага, газрын тос болон уул уурхайн чиглэлийн ААН-ээс бусад хувийн хэвшлийн байгууллагын ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг он дуустал 50 хувийг буцаан олгох тухай мэдэгдсэн.  Тэгвэл уг саналыг МАН-ын бүлгийн гишүүд дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Улмаар эл асуудлыг санал хураалтаар шийдвэрлэх тухай яригдсан байна. МАН-ын бүлгийн гишүүд НДШ-ийг төрөөс сар бүр буцаан олгохын оронд бууруулах нь зөв хэмээн үзсэн байна.
НДШ-ийн 50 хувийн буцаан олголтод 260 гаруй тэрбум төгрөг шаардлагатай болно гэж тооцоолжээ. 
МАН-ын бүлэг НДШ-ийн 50 хувийг буцаан олгохыг дэмжихгүй гэжээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.